Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, "Мөнгөн завьяа"-гийн урд замд өчигдөр /2022.03.22/ 16.00 цагийн орчимд зам тээврийн осол гарч, нэг хүн гэмтжээ.
Тодруулбал, 86-.. УНЕ улсын дугаартай автомашин дүрэм зөрчиж, эсрэг урсгал руу шилжих үедээ хөдөлгөөнд оролцож байсан мотоцикльтой иргэнийг мөргөжээ. Ослын улмаас мотоциклийн жолооч шидэгдэж, ГССҮТ-д хүргэгдсэн байна. Тиймээс жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмээ баримталж, замын хөдөлгөөнд соёлтой боловсон оролцохыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.