Мариуполь хотод олон түймэр асаж, сүйрэл гарсан нь хиймэл дагуулын зургаас харагджээ

Мариуполь хотод олон түймэр асаж, сүйрэл гарсан нь хиймэл дагуулын зургаас харагджээ

Оросын цэргийн бүслэлтэд байгаа Украины Мариуполь хот даяар түймэр, сүйрч байгааг Максар технологийн компанийн хиймэл дагуулаас авсан зурагт харуулжээ. Тодруулбал, Оросын дэмжлэгтэй цэргүүд Мариуполь хотын "зүүн эрэг" орчимд байх засгийн газрын барилгуудыг хяналтдаа авсан гэдэг. Харин энэхүү хэсгийг өчигдөр /2022.03.22/ хиймэл дагуулаас авсан зургаас харахад “түймэр, утаа ихссэн” байжээ. Мөн Мариуполь хотын төвд байх олон орон сууцны барилгуудаас утаа гарч байгаа нь харагдаж байжээ.

Эх сурвалж: CNN

Гуравдугаар сарын 22-нд Украины Мариуполь хотод орон сууцны барилгууд шатаж байгаа нь хиймэл дагуулаас авсан зураг харуулжээ