Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх өчигдөр Э.Бат-Үүлийн хэргийг ХҮЛЭЭЖ АВЧЭЭ

Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх өчигдөр Э.Бат-Үүлийн хэргийг ХҮЛЭЭЖ АВЧЭЭ

Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүлд 4 жилийн хугацаатай хорих ял оногдуулж, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах шийдвэрийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан. 

Харин Э.Бат-Үүл нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд Э.Бат-Үүлийн хэрэг өчигдөр хуваарилагдаж, тус шүүх хэргийг хүлээж авсан байна. 

Ташрамд өгүүлэхэд, Давж заалдах шатны шүүх нь хэргийг судлаж үзээд 30 хоногийн дотор товыг зарлах, харин судлаж амжаагүй бол дахин 30 хоног сунгасны эцэс товыг зарлах зохицуулалттай юм.