СИНЬХУА: Монгол Улсад хоёр өдөр дараалан COVID-19-ийн хамгийн бага тохиолдол бүртгэгдлээ

СИНЬХУА: Монгол Улсад хоёр өдөр дараалан COVID-19-ийн хамгийн бага тохиолдол бүртгэгдлээ

Монгол Улсын хэмжээнд сүүлийн хоёрт хоногт 2021 оны гуравдугаар сарын 6-аас хойших хамгийн бага тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал, гуравдугаар сарын 21-ний өдөр 35, 22-ны өдөр 46 тохиолдол батлагдсан байна. Мөн хугацаанд нас баралт бүртгэгдээгүй аж. Өнөөдрийн байдлаар тус улсад коронавируст халдварын 468,654 тохиолдол батлагдсан байна.

Вакцинжуулалтын хамрагдалт өндөр, өдөрт илрэх халдварын тоо буурч байгаатай холбоотойгоор Монголчууд үндсэндээ хэвийн амьдралын горимдоо эргэн орж байна.

Тус улсын бүх шатны боловсролын байгууллагууд танхимын сургалтаа сэргээж, PCR-ийн шинжилгээг зогсоон, гадаадын жуулчдад хилээ бүрэн нээсэн юм. Одоогийн байдлаар Монгол Улсын 3.4 сая хүн амын 66.8 хувь нь вакцины хоёр дахь тунд, 1.030.054 хүн гурав дахь тун, 111.944 хүн дөрөв дэх тунг хийлгээд байна.

Эх сурвалж: Xinhua