Энэ гуравдугаар сарын 21-ний өдөр /2022.03.21/ 21 настай эрэгтэй мансууруулах төрлийн бодис хэрэглэж нас барсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт автомашин дотор 21 настай Б нь тариа хийн, таталт өгч улмаар хамт байсан найзууд нь гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэх замд бие нь муудаж нас барсан байна. Одоогоор хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хэлтэс шалгаж байна. Иймд иргэд та бүхнийг ойр дотнын хүмүүстээ тавих хараа хяналтаа нэмэгдүүлж, хар тамхины хор уршгийг сайтар хэлж, ярьж байхыг анхааруулах үүндээс тус мэдээллийг нийтлэв.