БНХАУ-д осолдсон онгоцны хоёр хар хайрцгийг олтол бүрэн хэмжээний мөрдөн байцаалтаа үргэлжлүүлэхийг хүсжээ

БНХАУ-д осолдсон онгоцны хоёр хар хайрцгийг олтол бүрэн хэмжээний мөрдөн байцаалтаа үргэлжлүүлэхийг хүсжээ

Энэ гуравдугаар сарын 21-ний өдөр /2022.03.21/ Хятадын зүүн чиглэлийн MU5735 нислэгийн дугаартай онгоц 132 хүнтэй явж байгаад Гуанси мужийн ууланд осолдсон юм.

Энэ үйл явдалтай холбогдуулж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин “бүрэн хэмжээний мөрдөн байцаалт явуулах” тушаал өгөөд байсан билээ. Учир нь амиа алдагсдын тоо одоог хүртэл тодорхойгүй хэмээн итгэл найдвараа алдахгүй талаар албаныхан мэдээлсээр байгаа юм. Тус эмгэнэлт явдлын дараа аврагчид онгоцны хоёр хар хайрцгийг олохыг нэн түрүүнд хичээж байгаа бөгөөд олох хүртэл энэ эрчээ алдахгүй байхыг хүссэн аж.

В1791 дугаартай Boeing 737-800 онгоцны хувьд зургаан жил 10 сар орчим настай байсан бөгөөд 2015 оны 6-р сарын 22-нд анх нийлүүлэгдэж байжээ. Онгоц сүйрэх үед нийт 8986 нислэг хийж 18239 цаг ниссэн бөгөөд онгоц хөөрөхөөс өмнө шаардлага хангасан, багийн гишүүд ч ямар нэг асуудалгүй, туршлагатай байсан талаар сүүлийн байдлаар мэдээлсэн байна.

Эх сурвалж: CGTN