Украинд зориулсан хандивын зүйлсээр дүүргэсэн автомашиныг хулгайлсан хэрэг гарчээ

Украинд зориулсан хандивын зүйлсээр дүүргэсэн автомашиныг хулгайлсан хэрэг гарчээ

Украины дайнд нэрвэгдэгсдэд туслах зорилгоор хандивласан тавилга болон бусад эд зүйлсээр дүүргэсэн фургон автомашиныг Их Британид хулгайлсан хэрэг гарчээ.

Тодруулбал, "International Aid Trust" буяны байгууллагаас 26 мянга гаруй ам.доллар ын цагаан Мерседес фургоныг ням гараг /2022.03.20/-т Ланкашир мужийн Чорли дахь агуулахаас авч явсан гэж мэдэгдэв. Энэ талаар буяны байгууллагын үүсгэн байгуулагч Р.Б.Кокер хэлэхдээ, “камерын бичлэгт жижиг цагаан фургон автомашиныг хоёр хүн "гурван минутын дотор" авч явсныг харуулсан. "Гэхдээ бид ялагдахгүй" гэжээ. 

Эх сурвалж: BBC

Буяны байгууллагыг үүсгэн байгуулагч Рев Бернард Кокер