ФОТО: Оросын 10 мянган цэргийн алба хаагч Украинд амиа алдсан гэж тооцоолжээ

ФОТО: Оросын 10 мянган цэргийн алба хаагч Украинд амиа алдсан гэж тооцоолжээ

Орос Украин руу цөмрөн орж, тус улс руу гурван талаас довтлож, хэдэн арван мянган цэргээ байршуулаад бараг нэг сар болж байна. Харин Украины цэргийн хүчин Оросын армийн дэргэд хамаагүй жижиг боловч, зарим хэсэгт Оросын давшилтыг зогсоож чадсан ширүүн эсэргүүцэл үзүүлж байгаа аж. 

Мөн НАТО-гийн тагнуулын албаны өндөр албан тушаалтан хэлэхдээ, “Өнгөрөгч даваа гараг /2022.03.21/-ийн байдлаар Оросын хуурай замын цэргийн хүчин зогсонги байдалд байгаа, мөн Оросын байлдааны нисэх онгоцууд агаарын давуу байдлыг бий болгож чадахгүй байгаа тул Оросын довтолгоо мухардалд орж байгааг харуулж байна” гэж мэдэгдсэн.

Харин гуравдугаар сарын 2 /2022.03.02/-нд Оросын Батлан ​​хамгаалах яамны төлөөлөгч “амиа алдсан Оросын цэргийн албан хаагчдын тоог 498” гэж мэдэгдсэн. Гэвч тэр цагаас хойш албаныхан энэ тоог шинэчилээгүй байна. 

Гэтэл Даваа гараг /2022.03.21/-т В.Путиныг дэмжигч Оросын шар хэвлэлд Оросын Батлан ​​хамгаалах яамнаас иш татан Украины дайнд Оросын зэвсэгт хүчин 9,861 хүн амиа алдсан тухай шинэчилсэн мэдээг нийтлээд, дараа нь устгажээ.

Тодруулбал, “Комсомольская правда” шар хэвлэлд гарсан мэдээнд “Оросын Батлан ​​хамгаалах яамны мэдээлснээр, Украинд явуулсан тусгай ажиллагааны үеэр Оросын зэвсэгт хүчин 9861 хүн алагдаж, 16153 хүн шархадсан” гэж бичжээ. Тэгвэл АНУ-ын Батлан ​​хамгаалах яамны тооцоолсноор Оросын 10,000 цэргийн албан хаагч амиа алдсан гэж буй. Иймд дээрх шар хэвлэлд гарсан тус мэдээлэл “энэ тоог бүр ч бататгаж байна” гэжээ.

Эх сурвалж: CNN

Энэ сарын 3-нд Украины Бородянка суурингийн гудамжинд сүйрсэн Оросын цэргийн машинууд