Украины нийслэл Киев хотод сүүлийн 36 цагийн хөл хорио тогтоосон байгаа ч өнөөдөр /2022.03.22/ хэд хэдэн хүчтэй дэлбэрэлт сонсогджээ.
Тодруулбал, дэлбэрэлт маш хүчтэй байсан тул хотын төвд байсан автомашины дохиолол дуугарч байсан талаар CNN агентлаг тэмдэглэжээ. Харин Украины Дотоод хэргийн яамны зөвлөх А.Геращенко хэлэхдээ, “Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн Оросын "Точка" пуужинг агаарт устгасан бөгөөд сумны үлдэгдэл Днепр мөрөнд унасан гэлээ. Мөн сүүлийн хоёр цагийн турш буудлага болон жижиг зэвсгийн галын чимээ үе үе сонсогдож байгаа аж.
Эх сурвалж: CNN