Д.Пүрэвбаатарын талаар Д.Монголхүүгийн гаргасан гомдолд Монголын Өмгөөлөгчдийн холбоо маргаан үүсгэхээс татгалзжээ

Д.Пүрэвбаатарын талаар Д.Монголхүүгийн гаргасан гомдолд Монголын Өмгөөлөгчдийн холбоо маргаан үүсгэхээс татгалзжээ

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, мэргэжлийн хариуцлагын хороо иргэн Д.Монголхүүгээс гаргасан гомдолд маргаан үүсгэхээс татгалзжээ. 

Тодруулбал, Д.Монголхүү нь хуульч өмгөөлөгч Д.Пүрэвбаатар нь Монголын Ардчилсан намын хяналтын зөвлөлийн даргаар ажилласан гэдгээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр удаа дараа мэдэгдээд байгаа. Энэ нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тухай хууль зөрчсөн байх тул хариуцлага тооцож хуулийн дагуу шалгаж өгөхийг Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос хүссэн байна. Харин түүний энэхүү гомдлыг нь ёс зүйн хариуцлага хүлээлгэх зөрчилд хамаарахгүй байна хэмээн үзэж, Монголын  Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Д.Пүрэвбаатарт холбогдуулан маргаан үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ. Сонирхуулахад, Д.Пүрэвбаатар нь нэр дэвшигч Х.Баттулгын өмгөөлөгчөөр ажиллаж байсан нэгэн юм.