10 жил эрэн хайж байсан иргэний цогцсыг ашигладаггүй хөлдөөгчөөс олжээ

10 жил эрэн хайж байсан иргэний цогцсыг ашигладаггүй хөлдөөгчөөс олжээ

Их Британийн Лондон хотын нэгэн пабын хонгил дахь ашигладаггүй хөлдөөгчөөс 10 жилийн турш эрэн хайж байсан хүний цогцос олджээ.

Тодруулбал, Рой Бигг гэх эрэгтэй нь 2012 оны эхээр ор сураггүй алга болж цагдаагийн алба хаагчид эрэн хайж байсан бөгөөд түүний цогцсыг тус пабын барилга дээр ажиллаж байсан барилгачид саяхан олсон байна. Одоогоор мөрдөгчид тус иргэнийг таньдаг, урьд өмнө нь харж байсан ар гэр, танилуудыг холбогдохыг уриалж байгаа бөгөөд үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа тул түүнийг таньж мэдэх хэн нэгэн хэрэгтэй байгааг мэдээлжээ.

Тус хэргийн талаар цагдаа нар, “Рой Биггийг таньдаг хүмүүстэй холбогдох нь бидэнд нэн түрүүнд маш хэрэгтэй мэдээлэл болоод байна. Хэрэв Ройг мэддэг, эсвэл хальт харж байсан хүн байвал бидэнтэй холбогдоно уу. Тэр 1944 оны 9-р сарын 8-ны өдөр төрсөн бөгөөд нас барахдаа 70 орчим настай байх байсан гэж бид үзэж байна” гэв.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр морь өдөр

56 минутын өмнө