Аврагчид Хятадын өмнөд хэсэгт осолдсон онгоцны ослоос амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд онгоцонд явсан хүмүүсийн ар гэрийнхэн ойролцоох нисэх онгоцны буудалд цугларч, шинэ мэдээг тэсэн ядан хүлээж байгаа талаар BBC агентлаг мэдээлжээ.
Учир нь өчигдөр /2022.03.21/ Хятадын зүүн чиглэлийн MU5735 нислэгийн дугаартай онгоц 132 хүнтэй явж байгаад Гуанси мужийн ууланд осолдсон юм.
Энэ үйл явдалтай холбогдуулж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин “бүрэн хэмжээний мөрдөн байцаалт явуулах” тушаал өгчээ.
Харин орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүйрсэн онгоцны хэсгүүдийг олсон бөгөөд үүнд цүнх, түрийвч, иргэний үнэмлэхний шатсан үлдэгдэл багтаж байгаа талаар мэдээлжээ. Мөн амиа алдагсдын тоо одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд амьд үлдсэн хүн байхгүй гэсэн болгоомжлол байгаа ажээ.
Эх сурвалж: BBC