"Киевээс холгүй орших Макарив хотыг дахин хяналтдаа авсан" гэж Украины зэвсэгт хүчнийхэн мэдэгдэв

"Киевээс холгүй орших Макарив хотыг дахин хяналтдаа авсан" гэж Украины зэвсэгт хүчнийхэн мэдэгдэв

Олон хоног үргэлжилсэн тулалдааны дараа Украины зэвсэгт хүчин Киевээс баруун тийш 30 милийн зайд орших Макарив хотыг дахин хяналтдаа авлаа гэж Украины Зэвсэгт хүчин өнөөдөр /2022.03.22/ мэдэгджээ. 

Тэд мэдэгдэлдээ, “Оросууд ухарч байхад Украины төрийн далбааг Макарив хотод мандуулсан" гэж тэмдэглэжээ. Харин Украины Зэвсэгт хүчний энэхүү мэдээлэл үнэн эсэхийг CNN агентлаг баталж чадахгүй байгаа аж.  Сонирхуулахад, Макарив хот Оросын агаарын дайралтаас болж ихээхэн хохирол амссан. Гуравдугаар сарын 12-нд олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн орон сууцны хороолол, сургууль, эмнэлгийн байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэрэл зургууд нь энэ бүхнийг нотолсон байдаг. Харин ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам энгийн иргэдийг онилдоггүй гэж мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: CNN

Гуравдугаар сарын 16-нд Украины Макарив хотод Оросын буудлагад өртөн сүйдсэн орон сууцны барилга харагдаж байна.




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө