Бразилийн Холбооны цагдаагийн газраас, “гуравдугаар сарын 17-ны байдлаар Оросын түрэмгийллээс зугтсан Украины 900 орчим дүрвэгч Бразилд нэвтэрсэн” гэж мэдээллээ. Мөн эдгээр 894 дүрвэгчээс одоогийн байдлаар 28 хүн Бразилд үлдэх хүсэлт гаргасан гэжээ. Учир нь Бразилийн Ерөнхийлөгч Ж.Болсонаро гуравдугаар сарын 3-ны өдөр Украины иргэдийг Бразилд 90 хүртэл хоног визгүй байх, Украинчуудад 180 хоногийн хүмүүнлэгийн виз олгох тухай захирамжид гарын үсэг зурсан ажээ.
Эх сурвалж: CNN