Украины Ерөнхийлөгч В.Зеленский өчигдөр /2022.03.22/, “Украины боомт хот Мариуполь Оросын цэргийн түрэмгийллийн улмаас "үнс нурам болж" байгаа боловч хот амьд үлдэх болно" гэж мэдэгджээ.
В.Зеленский хэлсэн үгэндээ “Украинчуудыг эх орноо хамгаалж, ард түмнээ аврахын тулд чадах бүхнээ хийхийг уриалж байна. Бид энэ цагт улам олон Украины баатруудыг харж байна. Харин энэ бол бодит байдал гэдэгт Оросууд итгэхгүй байна. Бид Орост итгүүлэх болно" гэжээ.
Тодруулбал, Дайны өмнө 450 мянга орчим хүн амьдардаг байсан Мариуполь хот гуравдугаар сарын эхэн үеэс эхлэн Оросын цэргийн байнгын дайралтанд өртөж, орон сууцны хорооллууд нь ихээхэн сүйдэж байгаа нь хиймэл дагуулаас авсан зургаас тод харагдаж буй.