Энэ сарын эхээр ОХУ БНХАУ-аас цэрэг болон эдийн засгийн тусламж хүссэн талаар барууны томоохон хэвлэлүүд мэдээлж эхэлсэн.
Үүнтэй холбоотой Орос-Украины асуудалд БНХАУ-ын байр суурь тун чухал болсон юм. Тэгвэл Хятадын төрийн мэдлийн “South China Morning Post” албан ёсны твиттер хуудастаа “Хятад Оросод цэргийн техник илгээгээгүй. Харин Украин руу хүмүүнлэгийн тусламж явуулж байна” хэмээх тайлбартай бичлэгийг нийтэлжээ.
China’s ambassador to the US said that Beijing was not sending military equipment to Russia, but rather was sending humanitarian aid to Ukraine. pic.twitter.com/eVGGmyGRP4
— South China Morning Post (@SCMPNews) March 21, 2022
Өмнө нь Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррел Испанийн өдөр тутмын “El Mundo” сонинд ярилцлага өгөхдөө барууны орнуудын эдийн засгийн хориг үүргээ биелүүлж чадахгүй байгаа тул Орос, Украины энхийн хэлэлцээнд Хятад улс зуучлагч болох ёстой гэж мэдэгдэж байв. Харин БНХАУ өнөөг хүртэл Орос-Украины мөргөлдөөнд төвийг сахисан байр суурь илэрхийлж буй ч түрэмгийллийг буруутгахгүй байгаа. АНУ-ын зүгээс хэрэв Хятад Оросод гараа сунгавал “маш том үр дагаврыг хүртэх болно” гэж мэдэгдсэн юм.