ОХУ “Меtа” компанийг “хэт даврагч” гэж зарлан, Фейсбүүк, Инстаграм сүлжээг хориглолоо

ОХУ “Меtа” компанийг “хэт даврагч” гэж зарлан, Фейсбүүк, Инстаграм сүлжээг хориглолоо

Даваа гараг/2022.03.21/-т ОХУ-ын Дээд шүүх “Meta” компанийг хэт даврагч бүлэглэл гэж зарлаж, “Facebook”, “Instagram” сүлжээг хориглох шийдвэр гаргажээ.

Тус улсын Харилцаа холбоо, мэдээллийн технологи, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хяналтын холбооноос гаргасан мэдэгдэлд “цаашид “Меta” компанийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дурдах болгондоо “хэт даврагч бүлэглэл” гэх нэр томъёог ашиглана гэжээ.

Гэхдээ уг шийдвэрт “Меtа” компанийн “WhatsApp”-т хамаарахгүй аж.  Украины дайнтай холбоотойгоор тус улс энэ сарын 4-ний өдөр “Facebook”-ийг хаасан юм.

Эх сурвалж: Guardian




Өнөөдөр морь өдөр

19 минутын өмнө