АНУ-д төвтэй Дайны судалгааны хүрээлэн/SOW/ Украин Оросын нөхцөл байдлын талаарх тойм мэдээллийг танилцуулжээ. Мэдээлэлд “Украин дахь Оросын ажиллагаа үндсэндээ зогсонги байдалд орж, Орос логистикийн асуудалд нэрвэгдээд байна. Оросын арми Киевийн ойролцоо даваа гарагт ямар ч давшилтын ажиллагаа явуулаагүй, харин хамгаалалтын байрлалаа бэхжүүлсэн.
Харин Мариуполь хотод Оросын зэвсэгт хүчин "удаан боловч тогтвортой ахиц дэвшил" гаргаж, хотын дэд бүтэц рүү нь довтолсоор байна. Мариуполь хот сүйрэхэд хэдхэн хоног үлдээд байна” гэжээ.
Түүнчлэн тус хүрээлэн Орос улс фронтын байлдааны ангиудынхаа алдагдлыг нөхөхийн тулд Алс Дорнодоос бэлтгэл багатай цэргүүдийг татан байрлуулахаас өөр аргагүй болсон гэжээ.
Эх сурвалж: BBC