ВИДЕО: БНХАУ-д осолдсон "Боинг 737" онгоц эгц доошоо унасан тул, бүх зорчигчид нь амь үрэгдсэн гэж үзэж байна

ВИДЕО: БНХАУ-д осолдсон "Боинг 737" онгоц эгц доошоо унасан тул, бүх зорчигчид нь амь үрэгдсэн гэж үзэж байна

Өчигдөр /2022.03.21/ 132 зорчигчтой нисэж явсан Хятадын зорчигч тээврийн онгоц тус улсын өмнөд хэсгийн уулархаг бүсэд осолдсон талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл тус China Eastern Airlines компанийн Boeing 737-800 нисэх онгоц осолдохдоо эгц босоо чиглэлд газарт хүчтэй мөргөж унасан нь тодорхой болж, зорчиж явсан бүх хүн амь үрэгдсэн нь тодорхой болоод байна. Одоогоор ослын шалтгааныг тогтоох ажил үргэлжилж байгаа бөгөөд осол болсон газрын ойролцоо үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компанийн хяналтын камерт онгоц газарт унаж буйг харуулсан дүрс бичигдэж үлджээ.

Олон улсын хэвлэлүүдээр мэдээлэхдээ, тус онгоцыг орон нутгийн 14:20 цагт гэнэт маш хурданаар өндрөө алдаж, огцом унасан бөгөөд тус ослыг хүндэтгэн Боинг болон China Eastern Airlines компанийн вэбсайтуудын өнгийг хар цагаан болгон өөрчилсөн байна.

ВИДЕО:

 




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө