Максар технологийн компанийн хиймэл дагуулаас авсан шинэ зургуудад цэргийн цохилтоос үүдэлтэй гал түймэр, Ирпин голын үер нэмэгдэж байгааг харуулж байна.
Тодруулбал, өчигдөр /2022.03.22/ хиймэл дагуулаас авсан шинэ зургуудад Киевээс баруун хойд зүгт орших Оросын эзэмшилд байгаа Антоновын агаарын баазын баруун талд Оросын их бууны байрлалыг харуулжээ. Тус их буунуудыг газар нуувч ухаж байршуулжээ. Мөн Киевээс баруун хойд зүгт орших Ирпин хотод Оросуудын цохилтын улмаас хотын захиргаа, орон сууцны барилгуудын ойролцоо хоёр түймэр гарч байж. Мөн хиймэл дагуулаас авсан нэмэлт зурагт Ирпин голын үерийн ус нэмэгдэж байгааг харуулжээ.
Эх сурвалж: CNN