ВИДЕО: Украины нөхцөл байдлыг харуулсан бичлэгт В.Зеленский англи хэлээр дуу оруулан, "Бид ялна" хэмээжээ

ВИДЕО: Украины нөхцөл байдлыг харуулсан бичлэгт В.Зеленский англи хэлээр дуу оруулан, "Бид ялна" хэмээжээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дайны нөхцөл байдлыг харуулсан видео бичлэгийг өөрийн фейсбүүк хуудастаа нийтэлжээ. Уг бичлэгт Оросын цэргүүд Украины хотуудыг сүйтгэж, энгийн иргэд Оросын зэвсгээс болж амиа алдаж байгааг харуулсан бөгөөд В.Зеленский өөрөө англи хэлээр дуу оруулжээ.

Тэрбээр бичлэгт ОХУ-ын үйлдсэн террорист үйлдлийг буруушааж, Украин энэ дайнд амиа алдсан бүх хүнийг дурсах болно гэдгийг онцолжээ. Түүнчлэн бичлэгт “Украинчууд энэ дайнд зайлшгүй ялна. Шинэ хотууд бий болно. Шинэ мөрөөдөл бий болно. Шинэ түүх бий болно. Эргэлзэх хэрэггүй” гэсэн байна.

ВИДЕО ҮЗЭХ: