“Худалдагч охин” УСК Олон улсын Азийн кино наадмаас шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртжээ

“Худалдагч охин” УСК Олон улсын Азийн кино наадмаас шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртжээ

Осакагийн 17 дахь удаагийн Олон улсын Азийн кино наадмаас найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” УСК-ны жүжигчин Б.Баярцэцэг шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртжээ. Мөн “Худалдагч охин” кино 950 гаруй уран бүтээлээс сүүлийн шат буюу шилдэг 15-т багтсан байна.

Энэ талаар Соёлын сайд Ч.Номин өөрийн нүүр хуудастаа мэдэгдэж, кино багийнханд баяр хүргэжээ.