Оросуудад бүслэгдсэн Сумы хотын химийн үйлдвэрээс аммиак алдагдсан гэж мэдэгдлээ

Оросуудад бүслэгдсэн Сумы хотын химийн үйлдвэрээс аммиак алдагдсан гэж мэдэгдлээ

Украины зүүн хойд бүс нутагт байх Сумы хотын "Сумыхимпром"  химийн үйлдвэрээс аммиак алдагдсан тухай тус мужийн захирагч Дмитрий Живицкий мэдэгдлээ. Мөн тэрбээр үйлдвэрээс таван километрийн радиуст байгаа бүх хүнийг нэн даруй явахыг анхааруулсан байна.

Одоогоор химийн бодис юунаас болж алдагдсан албаныхан тайлбар өгөөгүй байгаа аж. Сумы хот нь Оросын армийн бүслэлтэд өртөөд байгаа хотуудын нэг юм.

Эх сурвалж: Reuters




Өнөөдөр морь өдөр

53 минутын өмнө