Пуужингийн довтолгооноос хамгаалах технологио илгээхээс татгалзсан Израилийн эрх баригчдыг В.Зеленский шүүмжлэв

Пуужингийн довтолгооноос хамгаалах технологио илгээхээс татгалзсан Израилийн эрх баригчдыг В.Зеленский шүүмжлэв

Орос-Украины нөхцөл байдлын талаарх шинэчлэгдсэн мэдээллүүдийг тоймлон хүргэж байна.

  • Өчигдөр/2022.03.20/ ОХУ Мариуполь хотыг бууж өгөхийг шаардсан. Тэгвэл Украины цагаар өглөөний 05:00-д хотын удирдлагууд бууж өгөхөөс татгалзжээ.
  • Мариуполь хотод нөхцөл байдал тун хүнд байгаа аж. Сүүлийн хоёр долоо хоногийн турш тасралтгүй бөмбөгдөлтөд өртсөн тус хотод 300 мянга орчим хүн хоол, хүнс, ус, цахилгаан эрчим хүчний хомстолд оржээ.
  • ОХУ Мариуполь хотын хэд хэдэн хоргодох байр, сургууль, эмнэлэг, театрт цохилт өгсөн байна. Украины талаас Мариупольд болсон халдлагыг "түүхэнд үлдэх дайны гэмт хэрэг" гэж мэдэгдэв.
  • Өчигдөр/2022.03.20/Украины ихэнх хотод буудлага 24 цагийн турш зогссон байна. Гэвч нийслэл Киевт болсон ажил хаялтын үеэр дөрвөн энгийн иргэн амь үрэгджээ.
  • Израиль улс пуужингийн довтолгооноос хамгаалах технологио Украинд илгээхээс татгалзжээ. Үүний дараа Украины Ерөнхийлөгч В.Зеленский Израилийн талыг шүүмжилж “Танай улсын пуужингийн довтолгооноос хамгаалах систем хамгийн шилдэг гэдгийг бүгд мэднэ. Танай улс манай ард түмэнд тусалж чадна шүү дээ” хэмээсэн байна.
  • Украины зүүн хойд бүсэд байх Сумы хотын химийн үйлдвэрээс аммиак алдагдсан тухай тус хотын захирагч Дмитрий Живицкий мэдэгдэв. Тэрбээр "Сумыхимпром" үйлдвэрээс таван километрийн радиуст байгаа бүх хүнийг нэн даруй явахыг анхааруулжээ. Одоогоор юунаас болж химийн бодис задарсан талаар албаны мэдээлэл өгөөгүй байна.

Эх сурвалж: BBC

 




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө