Долоон настай хүүгийнхээ дэргэд эхнэрээ зодож, хүнд гэмтэл учруулсан монгол залууд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр/2021.03.21/ болж түүнд нэг жил, 6 сараар хорих ял оноожээ.
Инчон дүүргийн шүүхээс иргэн А-д Осол гэмтэл, хүүхэд хамгааллын тухай хуулийг зөрчсөн хэргээр дээрх ялыг оноож, мөн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх 40 цагийн лекцэнд суухыг даалгасан байна.
Хэргийг эргэн сануулбал, иргэн А нь өнгөрсөн оны 12 дугаар сарын 7-ны өдөр Инчон хотод байрлах орон сууцанд 7 настай хүүхдийнхээ дэргэд өөрийн эхнэр болох Б-г боомилж, цохисон хэргээр яллагдагчаар татжээ. Хохирогч Б тухайн үед эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд хүзүү, нүүрэндээ хүнд гэмтэл авч найман долоо хоногт эмнэлэгт хэвтжээ.
Эх сурвалж: Мk.co.kr