Хөгжлийн банкийг шалгах УИХ-ын ажлын хэсэг хуралдана

Хөгжлийн банкийг шалгах УИХ-ын ажлын хэсэг хуралдана

Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэг өнөөдөр /2022.03.21/ хуралдана. Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Монгол Улсын Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцаж, дүнг УИХ-д танилцуулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болно.

Тус ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулсан Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, С.Чинзориг, Б.Пүрэвдорж  нарын гишүүд ажиллаж байгаа билээ.

Ажлын хэсгийн гишүүд УИХ-ын хаврын чуулганаар ажлын хэсгийг Хянан шалгах түр хороо болгон өргөжүүлэх саналыг дэвшүүлж, хяналтын сонсгол хийхээр төлөвлөөд байгаа юм.