ФОТО: Мариуполийн театр бөмбөгдөлтөд өртөж сүйрснийг хиймэл дагуулаас авсан зурагт харуулжээ

ФОТО: Мариуполийн театр бөмбөгдөлтөд өртөж сүйрснийг хиймэл дагуулаас авсан зурагт харуулжээ

Гурав хоногийн өмнө Мариуполь хотын нэгэн театрын барилга бөмбөгдөлтөд өртөж сүйрсэн байдлыг Максар технологийн компанийн хиймэл дагуулаас авсан шинэ гэрэл зурагт харуулжээ.

Хиймэл дагуулаас авсан зурагнаас харахад, “театрын барилгын гуравны хоёр нь бүрэн сүйрч, баруун фасад нь хэвээр үлджээ. Харин урд талын газар дээр том үсгээр бичсэн "хүүхдүүд" гэсэн орос үг тод харагдана. 

Энэхүү хиймэл дагуулаас авсан зураг нь долоо хоногийн эхээр бөмбөгдөлтөд өртсөн Украины Мариуполь хотын эвдэрсэн театрыг харуулжээ. (Maxar Technologies)

Орон нутгийн эрх баригчдын мэдээлж буйгаар, “тус театрыг хоргодох байр төдийгүй хотын хүмүүнлэгийн гол цуглааны хэсэг болгон ашиглаж байсан. Харин халдлага болох үеэр тус байшин дотор 800-1300 хүмүүс байсан гэж тооцоолсон” гэж буй.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө