Украины өмнөд хэсгийн стратегийн ач холбогдол бүхий Мариуполь боомт хотыг Оросын хүчнийхэн хяналтдаа авахыг оролдож байгаа тул гудамжинд тулаан үргэлжилж байна. Тус хотоос 300 мянга орчим энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж чадахгүй байгаа нөхцөл байдал маш хүнд байгаа талаар BBC агентлаг мэдээлжээ. Энэ талаар Украины парламентын гишүүн Ярослав Железняк, “Гудамжинд маш олон цогцос байна, олон барилга байгууламж шатаж байна, маш олон барилга байгууламж сүйдсэн, маш олон бөмбөгний хоргодох байруудыг хүмүүстэй хамт устгасан” гэж ярьжээ. Учир нь түүний эгч хэд хоногийн өмнө Мариуполь хотоос зугтсан ажээ.
Эх сурвалж: BBC