Их Британид нэгэн хувийн онгоцыг зогсоож, "Оростой холбоотой байж болзошгүй" хэмээн шалгаж эхэлжээ. Учир нь Люксембургт бүртгэлтэй тус онгоц гуравдугаар сарын 3-нд АНУ-аас ниссэнийхээ дараа Лондон хотоос баруун өмнө зүгт 55 км-ийн зайд орших Фарнборо хотод газарджээ. Харин Их Британийн албаныхан “тус онгоцонд газрын тосны магнат Оросын олигархи Е.Швидлерийг зорчигч байсан” гэж үзэж байгаа аж.
Энэ талаар Их Британийн Тээврийн нарийн бичгийн дарга Г.Шаппс, “ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины явуулж буй Украин дахь "хууль бус дайн"-ын эсрэг авч байгаа арга хэмжээнүүдийн нэг нь “оросуудын эзэмшиж буй, ажиллуулдаг, түрээсэлсэн бүх онгоцыг Их Британид нисэх, буухыг хориглох юм” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC