“ОХУ Украины агаарын орон зайд хяналтаа тогтоож чадахгүй байгаа” гэж өнөөдөр /2022.03.20/ Их Британийн Батлан хамгаалах яам мэдэгджээ.
Тус яамны хамгийн сүүлийн үеийн тагнуулын мэдээнд, “Орос Украины агаарт хяналтаа тогтоож чадахгүй байгаа бөгөөд, тэд хөөргөсөн зэвсгүүддээ голлон найдаж байна. Агаарт хяналтаа тогтоох нь мөргөлдөөний эхний өдрүүдэд Оросын гол зорилтуудын нэг байсан бөгөөд тэд үүнийг хангаж чадаагүй нь үйл ажиллагааных нь ахиц дэвшлийг мэдэгдэхүйц бууруулж байна" гэжээ.
Эх сурвалж: BBC