"АНУ Киевийг энхийн хэлэлцээнд саатуулж байна" гэж С.Лавров мэдэгджээ

"АНУ Киевийг энхийн хэлэлцээнд саатуулж байна" гэж С.Лавров мэдэгджээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровын энэ удаад Орос, Украины энхийн хэлэлцээний талаар Оросын Интерфакс агентлагт ярих үеэрээ, “АНУ Киевийг Оросын шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс сэргийлж байна. Украины төлөөлөгчдийг гараас нь атгаж байгаа нь байнга мэдрэгдэж байгаа. Магадгүй америкчууд миний бодлоор туйлын бага гэсэн шаардлагыг зөвшөөрөхгүй байна” гэжээ. 

Харин С.Лавров АНУ Киевийн байр сууринд нөлөөлж байна гэсэн санааг нотлох ямар ч нотолгоо өгөөгүй гэж BBC агентлагаас онцолжээ. Украины Ерөнхийлөгч В.Зеленский “энх тайвны асуудлаар утга учиртай хэлэлцээ хийх”-ийг В.Путинд хандаж уриалаад байгаа билээ.

Эх сурвалж: BBC