В.Путин “Украинд тавигдах шаардлага”-ыг Туркийн Ерөнхийлөгч Эрдоганоор дамжуулж тавьсан гэжээ

В.Путин “Украинд тавигдах шаардлага”-ыг Туркийн Ерөнхийлөгч Эрдоганоор дамжуулж тавьсан гэжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Туркийн Ерөнхийлөгч Эрдогантай пүрэв гараг /2022.03.17/-т утсаар ярихдаа Украинтай гал зогсоох хэд хэдэн асуудлыг ярилцсан гэж Туркийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч өнөөдөр /2022.03.19/ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Тэрээр, “В.Путин болон Украины Ерөнхийлөгч В.Зеленский нарыг Туркт авчирч, дайныг зогсоох хэлэлцээрт тус дөхөм үзүүлэхийг Эрдоган санал болгосон. Харин В.Зеленскийг уулзахад бэлэн байхад В.Путин “удирдагчдын түвшний хэлэлцээ хийхээс өмнө шийдвэрлэх ёстой асуудлуудыг тавьсан”. 

Үүнд:

  • Нэгдүгээрт, Украин төвийг сахисан байдал, өөрөөр хэлбэл НАТО-гийн гишүүнчлэлээс татгалзах явдал юм. 
  • Хоёрдугаарт, Австрийн загварын хүрээнд зэвсэг хураах, харилцан аюулгүй байдлын баталгаа. 
  • Гуравдугаарт, Оросын тал "нацизмаас ангижрах" гэж хэлж байгаа үйл явц.
  • Дөрөвдүгээрт, Украинд орос хэлийг өргөнөөр хэрэглэхэд саад болж буй саад тотгорыг арилгах.

Хэлэлцээний эхний дөрвөн зүйлд тодорхой ахиц дэвшил гарсан гэж ойлгогдож байна. Гэхдээ бүрэн зөвшилцөлд хүрсэн эсвэл гэрээ байгуулах гэж байна гэж хэлэхэд эрт байна" гэж ярьжээ. 

Мөн тэрээр нэмж хэлэхдээ, “В.Путин "хамгийн хэцүү асуудал" болох өөр хоёр шаардлага тавьсны нэг нь Крым болон Донбасс дахь "гэгдэх" хоёр бүгд найрамдах улсыг өөртөө нэгтгэснийг хүлээн зөвшөөрөх тухай юм. Энэ нь Украйн болон олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд хүлээн зөвшөөрөгдөхүйц шаардлага биш. Хэрэв эхний дөрвөн зүйлд санал нэгдэж, тохиролцоонд хүрвэл тав, зургадугаар зүйлийн талаар удирдагчдын түвшинд хэлэлцэж болно” гэжээ. 

Эх сурвалж: CNN




Өнөөдөр тахиа өдөр

30 минутын өмнө