Ардчилсан намынхан нэг талдаа гарчээ

Ардчилсан намынхан нэг талдаа гарчээ

Ардчилсан намын сонгуулийн сунгаа эхлээд дөрөв дэх хоног руугаа орох гэж байна.

Өрсөлдөгчид сурталчилгаагаа зүүн аймгуудаас эхлүүлээд өнөөдөр Төв аймагт яваа юм. Гурав тасарсан Ардчилсан нам энэ өдрүүдэд чухам хэн нь хүчтэй, гайгүй багтай вэ гэдэг нь анхаарал татах сэдвүүдийн нэг болсон гэхэд хилсдэхгүй. Улмаар Ардчилсан намынхан жинхнээсээ нэгдэх, эсэх ч хүлээлт үүсгээд байсан билээ. Тэгвэл тус намынхан нэг талдаа гарчээ.

Тодруулбал, нэр дэвшигч Ж.Батсуурийн талд бүгд нэгдэж, цуглараад эхэлжээ. Д.Ганибал гишүүн, тус намын залуу лидер болох Х.Тэмүүжин, Л.Гантөмөр нар уулзаж, дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн тус намын даргад нэрээ дэвшүүлэн өрсөлдөж явсан О.Цогтгэрэл гишүүн ч өөрийн фракциа дагуулан нэгдсэн аж. Сонгуулийн сунгааны эхний өдрүүдэд л Ж.Батсуурийн талд томоохон фракциуд нь цугларч, эхнээсээ учраа олж эхэлсэн дүр зурагтай байна.