В.Зеленский энх тайвны хэлэлцээрийг "цаг алдалгүй" хийхийг В.Путинд уриалав

В.Зеленский энх тайвны хэлэлцээрийг "цаг алдалгүй" хийхийг В.Путинд уриалав

Украины Ерөнхийлөгч В.Зеленский энх тайвны хэлэлцээг “цаг алдалгүй” хийхийг уриалж, эс бөгөөс Оросын алдагдал “асар их” болно гэдгийг анхаарууллаа.

Тэрээр, “Энх тайван, бидний аюулгүй байдал, Украины аюулгүй байдлын тухай хэлэлцээг “цаг алдалгүй” хийх нь утга учиртай, шударга бөгөөд Орос өөрийн алдаанаас учирсан хохирлыг бууруулах цорын ганц боломж юм. Бид үргэлж яриа хэлэлцээ хийж, энх тайвны төлөөх шийдлүүдийг санал болгосоор ирсэн” гэж мэдэгдэв. Мөн В.Зеленский, “Уулзах цаг боллоо. Ярилцах цаг боллоо. Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, шударга ёсыг сэргээх цаг боллоо. Үгүй бол Оросын алдагдал маш их байх болно” гэж нэж хэлсэн юм.

Эх сурвалж: CNN