Ардчилсан намын даргын сунгааны сурталчилгаа эдгээр өдрүүдэд болж байгаа билээ.
Ардчилсан намын даргад нэр дэвшигч Ж.Батсуурь Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ Ардчилалд эвтэй бол бүтдэг, зоригтой бол хүрдэг гэдгийг тодотголоо.
Тэрбээр "Ардчилсан намын нэр хүнд унаж, 2016 оноос хойш 9 гишүүнтэй. Тэдгээр гишүүд нь дотроо хагарсан, намаа бутаргасан. 2020 оны сонгуульд ороход нүүр улайм ийм цаг дор бид байсан. Харин та бид олон жилийн хамтын хүчээр УИХ-ын хоёр гишүүнээ гаргаж, аймагтаа үнэмлэхүй олон болж, сумдынх нь олонх ялсан. Баруун уртын 30 тойргын 30-д ялж, супер оноог авч ирсэн. Энэ бол Монголын ардчилалд эвтэй бол бүтдэг, зоригтой бол хүрдэг гэдгийн тод жишээ байсан гэж би боддог" гэдгийг онцоллоо.