"Цэргийн баяр"-аар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 223 зөрчил илрүүлжээ

"Цэргийн баяр"-аар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 223 зөрчил илрүүлжээ

Тээврийн цагдаагийн албанаас "Согтуу" хэсэгчилсэн арга хэмжээг гуравдугаар сарын 18-ны 22.00 цагаас гуравдугаар сарын 19-ний 02.00 цагийн хооронд зохион байгуулжээ.

Энэ ажлын хүрээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх шөнийн хяналт шалгалтыг хийж ажилласан байна.

Улмаар орон нутагт 46, нийслэлд 177 буюу нийт 223 зөрчил илрүүлжээ.