Оросын арми Украины нийслэл Киев хотоос баруун хойд зүгт цэргийн техникийнхээ эргэн тойронд шороогоор хана босгож, газар ухаж байгаа нь Максар технологийн компанийн хиймэл дагуулаас авсан зургуудаас харагджээ.
Тодруулбал, сансрын хиймэл дагуулаас авсан тус зургуудад Озера болон Антоновын агаарын баазын ойролцоо Оросын цэргийн техник хэрэгслийн эргэн тойронд хамгаалалтын бүс байгуулсныг харуулжээ. Мөн Киевээс баруун хойд зүгт орших зарим тосгонд Оросын цэргийн нэмэлт техник хэрэгслийг тойруулж хана босгож, байгууламж болон ажиглагдаж байгаа нь харагдсан байна.
Эх сурвалж: CNN