Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхээс Хотын дарга асан Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноосон. Өдгөө тэрбээр ШШГЕГ-ын харьяа хорих ангид цагдан хоригдож байгаа юм.
Тэгвэл Э.Бат-Үүлийн биеийн байдал муудсан талаар түүний хүү Б.Чулуудай цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Тэрбээр "Аавын минь биеийн байдал муудаж эрүүл мэндээрээ хохирвол МУ ерөнхий прокурор н.Жаргалсайхан та бүрэн хариуцах болно.Та ЭБШХ, ЭХ, ПТХ,ШТХ-ыг удаа дараа зөрчиж Монгол Улсын Баатар миний аавыг залхаан цээрлүүлж байна. Аавын минь үзэл санааг хорьж, хууль зөрчиж хүний эрхэнд халдахаа зогсоо" хэмээжээ.
Аавын минь биеийн байдал муудаж эрүүл мэндээрээ хохирвол МУ ерөнхий прокурор н. Жаргалсайхан та бүрэн хариуцах болно.Та ЭБШХ, ЭХ, ПТХ,ШТХ-ыг удаа дараа зөрчиж МУ Баатар миний аавыг залхаан цээрлүүлж байна. Аавын минь үзэл санааг хорьж, хууль зөрчиж хүний эрхэнд халдахаа зогсоо!! https://t.co/6Flu6zWXLe pic.twitter.com/WDiEHF2gYJ
— Б.Чулуудай ???? ????☮️ (@BChuluudai) March 19, 2022
Э.Бат-Үүл өлсгөлөн зарлажээ.
— Мөнхчулууны Зоригт (@m_zorigt) March 18, 2022
Монгол Улсыг Москвагаас жолоодохыг дахин хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй!!!
Хэвлэн нийтлэх эрх чөлөө, захидал харилцаагаар харилцах хууль ёсны эрхээ шаардаж байна, Путины гар хөлүүдийн эсрэг өлсгөлөн зарлах болсноо мэдэгдье гэжээ.