Өнөөдөр /2022.03.19/ өглөө Баянгол дүүрэгт зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, Өнөөдөр 09:20 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хороо "Эрчим хүч" -ний гудамж Хөсөг Трейд ХХК руу явах замд Хьюндай Аэро Сити маркийн зорчигч тээврийн автобус Тоёота Камри маркийн автомашины араас мөргөж улмаар эсрэг урсгалд орж Хьюндай Старекс маркийн автомашиныг мөргөж хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол гарсан байна.
Ослын газарт аврах ажиллагаа явагдаж, цагдаагийн байгууллагаас үзлэг хийж шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна. Иймд замын хөдөлгөөнд оролцогч иргэд, жолооч та бүхэн өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоно уу.