“Украиныг НАТО-д элсүүлэхгүй байх асуудалд Москва, Киев хоёр байр сууриа ойртуулсан” гэж Оросын тал мэдэгджээ

“Украиныг НАТО-д элсүүлэхгүй байх асуудалд Москва, Киев хоёр байр сууриа ойртуулсан” гэж Оросын тал мэдэгджээ

Орос Украины гал зогсоох дөрөв дахь штаны хэлэлцээ энэ долоо хоногт болж өндөрлөсөн. Ямартай олон удаагийн хэлэлцээгээр “хүмүүнлэгийн кордиор” байгуулах асуудлаар хоёр тал тохиролцоонд хүрч чадсан гэж хэлж болно. Харин энхийн сахиулах, гал зогсоох асуудлаар хоёр тал хараахан тохиролцоонд хүрч чадаагүй байна. 

Учир нь ОХУ-ын тал “Украин Крымийг Оросынх, Донецкийг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрч, Луганскыг тусгаар улс гэж ярих ёстой. Үүнээс гадна Украин үндсэн хуулиа өөрчилж, аль нэг блок, жишээ нь НАТО-д нэгдэх хүсэлтээсээ татгалзах ёстой. Мөн “Орос Украиныг "цэрэггүйжүүлэх" ажлыг дуусгах бөгөөд хэрэв эдгээр нөхцөл хангагдвал Оросын цэргийн ажиллагаа зогсох болно" гэж мэдэгдэж буй.

Тэгвэл хэлэлцээний Оросын төлөөлөгчдийн тэргүүн н.Мединский, өнөөдөр /2022.03.19 /“Украины төвийг сахих статус, НАТО-д оролцохгүй байх тухай хэлэлцээнд Москва, Киев хоёр байр сууриа ойртуулсан. Харин “Украиныг цэрэггүй болгох” асуудлаар төлөөлөгчид хэлэлцээний “хаа нэгтээ хагаст” байна. Орос, Украин хэлэлцээрийг бэлтгэж, батлах үед л В.Путин, В.Зеленский нарын уулзалтын талаар ярих боломжтой болно” гэж мэдэгджээ.




Өнөөдөр морь өдөр

4 цагийн өмнө