ВИДЕО: Казахстанд жагсаалд оролцсон Монгол оюутнуудыг тус улсаас хөөх шийдвэр гарсан ч сургуулиас нь авч үлджээ

ВИДЕО: Казахстанд жагсаалд оролцсон Монгол оюутнуудыг тус улсаас хөөх шийдвэр гарсан ч сургуулиас нь авч үлджээ

Өнгөрсөн нэгдүгээр сарын 1-ээс эхлэн Казахстан улсын эрх баригчдийн ахуйн шингэрүүлсэн хийн үнийг чөлөөлөх шийдвэр хэрэгжиж эхэлсний дараа үнэ нь дотор хоёр дахин нэмэгдсэн байдаг. Үүнийг эсэргүүцсэн иргэд жагсаал зохион байгуулж, цагдаа нартай мөргөлдөн эмх замбараагүй байдал үүсгэж байсан билээ.

Тэгвэл тус жагсаал нь анх 50 мянган хүнийг хамарсан тайван жагсаал болж байсан ч эцэстээ үймээн самуун болж хувирсан юм. Үүнээс хамгийн их жагсагчтай Алма-Ата хотод 30 мянга орчим хүн оролцсон талаар тус улсын Ерөнхий прокурорын газар энэ долоо хоногт мэдээллээ. Үймээний үеэр 230 хүн амь үрэгдсэний 19 нь цэрэг, аюулгүй байдлын албаныхан байсан бөгөөд одоогоор амиа алдсан 53 хүний үхлийн шалтгааныг шалгаж байгаа аж. Мөн тус хэргээр жагсаалд оролцсон гадаадын 19 иргэн ял эдлэхээр болж дунд нь Монгол оюутнууд ч байсан талаар тус улсын хэвлэл онцлон дурджээ.

Үүнд, Павлодарын шүүхээс жагсаалд оролцсон гэх оюутнуудад 15 хоног баривчлах цаашлаад Казахстанаас хөөн гаргах шийтгэл оноосон ч тэдний суралцаж байсан их, дээд сургууль нь хамгаалж мэдэгдэл өгснөөр шүүхийн шийдвэрийг өөрчилж чадсан гэв.

Павлодарын Багшийн дээд сургуулиас энэ хэргийн талаар “Монгол оюутнууд томоотой сайн, сурлага сайтай, олон нийтийн, нийгмийн ажилд маш идэвхтэй оролцдог. Тэд энэ жил сургуулиа төгсөх хүүхдүүд. Сургуулиа заавал төгсөх ёстой” гэх мэдэгдлийг өгсөн байна.

ҮЗЭХ:




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө