"Зөрчилдөөн, сөргөлдөөн нь хэнд ч ашиггүй" гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнөөдөр /2022.03.18/ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай видео дуудлага хийх үеэрээ мэдэгдсэн гэж Хятадын төрийн хэвлэл мэдээллээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин, “Төр хоорондын харилцаа цэргийн сөргөлдөөний үе шат руу явж болохгүй. Зөрчилдөөн, сөргөлдөөн нь хэн нэгний ашиг сонирхолд нийцэхгүй. Энх тайван, аюулгүй байдал бол олон улсын хамтын нийгэмлэгийн хамгийн эрхэм үнэт баялаг мөн” гэж мэдэгджээ. Харин Хятад улс Орост тусламж үзүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна гэж АНУ-ын албаны хүмүүс энэ долоо хоногийн эхээр CNN агентлагт ярьсан билээ.
Эх сурвалж: CNN