ФОТО: Киев хотыг буудсаны улмаас олон барилга сүйрчээ

ФОТО: Киев хотыг буудсаны улмаас олон барилга сүйрчээ

Өнөөдөр /2022.03.18/ Киев хотыг буудсаны улмаас орон сууцны барилга эвдэрч, сургууль, тоглоомын талбай бас сүйрч, нэг хүн амиа алдсан гэж Украины эрх баригчид мэдээлжээ. Оросуудын довтлох ажиллагаа үргэлжилж байгаа энэ үед Киевийн зарим бүс нутаг хэрхэн харагдаж байгааг CNN агентлаг гэрэл зургаар өгүүлжээ.

Гуравдугаар сарын 18-нд Украины Киев хотод буудсаны дараа орон сууцны хороололд нурсан орон сууцны байшин (Emin Sansar/Anadolu Agency/Getty Images)

Гуравдугаар сарын 18-нд Украины Киев хотын нэгэн орон сууцны хорооллыг буудсаны дараа шархадсан эмэгтэй эмчлүүлж байна. (Emin Sansar/Anadolu Agency/Getty Images)

Гуравдугаар сарын 18-нд Украины Киев хот руу буудсаны дараа таван давхар орон сууцны барилга хэсэгчлэн нурсаныг зурагт харуулжээ. (Emin Sansar/Anadolu Agency/Getty Images)

Гуравдугаар сарын 18-нд Украины Киев хотод орон сууцны барилгуудыг бөмбөгдөж, сүйрүүлсэн газрыг цэвэрлэж эхлэхийн өмнө эмэгтэй уйлж байна.

Украины цэргийн албан хаагчид 3-р сарын 18-нд Киев хотыг буудсаны дараа орон сууцны хороололд эвдэрсэн барилгын хажууд зогсож байна.