Төрсөн эцэг нь хүүгээ хөнөөгөөд эцэст нь амиа хорлохыг завджээ

Төрсөн эцэг нь хүүгээ хөнөөгөөд эцэст нь амиа хорлохыг завджээ

Төрсөн эцэг нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүүгээ хөнөөсөн хэрэг гарчээ.

Тодруулбал, өчигдөр буюу гуравдугаар сарын 17-ны 22 цагийн орчимд хутгалуулсан хүн цус алдаад ухаангүй байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад төрсөн аав, хүү хоёр хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ аав нь болох эрэгтэй 50 настай П нь хүү болох эрэгтэй 26 настай У-г цээжин тус газарт нь нэг удаа хутгалан хөнөөсөн байжээ. Улмаар өөрийнхөө хоолойг зүсэж гэмтээсэн байсныг эмнэлэгт хүргэсэн байна.

Эл хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байна.