Украины цэргүүд Оросын армийн дайралтыг таслан зогсоосоор байна гэж Их Британийн БХЯ мэдэгджээ

Украины цэргүүд Оросын армийн дайралтыг таслан зогсоосоор байна гэж Их Британийн БХЯ мэдэгджээ

Их Британийн Батлах хамгаалахын яамнаас Орос-Украины нөхцөл байдлын тагнуулын шинэчлэгдсэн мэдээллийг танилцууллаа. 

Тагнуулын мэдээнд:

  • Оросын арми энэ долоо хоногт хамгийн бага ахиц гаргасан,
  • Киев, Николайевыг тойрсон Украины цэргүүд Оросын армийн дайралтыг таслан зогсоосоор байна. Харьков, Чернигов, Сумы, Мариуполт хотууд бүслэгдсэн бөгөөд Оросын хүчтэй дайралтад өртсөн.
  • Украин дахь мөргөлдөөний улмаас өнөөдрийн байдлаар 3.2 сая хүн тус улсаас дүрвэсэн талаар НҮБ мэдэгдлээ. Мөн уг тоо цаашид ч дүрвэгсдийн тоо нэмэгдэх төлөвтэй байна гэжээ.

Их Британийн Батлах хамгаалахын яам “Их Британи болон манай олон улсын түншүүд Украиныг дэмжиж байна. Их Британийн засгийн газар Украинд эдийн засаг, хүмүүнлэгийн болон цэргийн тусламж үзүүлж байна. Цаашид манай улс Орос, Беларусийн эсрэг хориг арга хэмжээ авах болно” гэжээ.