Жо Байден БНХАУ-ын дарга Ши Жиньпинд, "Оросыг хоригоос аврах юм бол хариуцлага хүлээлгэх болно" гэж анхааруулах төлөвтэй байна

Жо Байден БНХАУ-ын дарга Ши Жиньпинд, "Оросыг хоригоос аврах юм бол хариуцлага хүлээлгэх болно" гэж анхааруулах төлөвтэй байна

BBC агентлаг Украинд өрнөж буй сүүлийн 24 цагийн үйл явдлыг тоймлон хүргэжээ. 

Үүнд: 

  • Өнөөдөр /2022.03.18/ өглөө Львов хотын нисэх онгоцны буудлын ойролцоох засвар үйлчилгээний үйлдвэрт халдлагад өртсөн. Одоогоор хүний ​​амь нас хохирсон талаар мэдээлэл гараагүй байна. Львов нь Польшийн хилээс 70 км-ийн зайд, Украины зүүн болон өмнөд хэсэгт байрлах гол тулааны бүсээс нэлээд хол зайд оршдог хот юм.
  • АНУ, Их Британийн батлан ​​хамгаалахын албаныхан, “Оросын арми сүүлийн үед нутаг дэвсгэрийн ахиц дэвшил хийгээгүй бөгөөд логистикийн асуудалтай тулгарсан байж магадгүй” гэж мэдэгдэв.
  • Украины хоёр дахь том хот болох Харьковыг Оросууд буудсаар байгаа бөгөөд орон нутгийн хүчнийхэн байр сууриа хадгалсаар байна.
  • Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр зүүн өмнөд хэсэгт орших Мариуполь хот Оросын армийн хүчтэй дайралтанд өртсөн хэвээр байгаа ч 30 мянга орчим хүн дүрвэж чаджээ.
  • Украины эрх баригчдын мэдээлснээр Оросууд бөмбөгдсөн Мариуполь дахь театрын балгасаас амьд үлдсэн хүмүүсийг гаргаж байна.
  • Албаныхны мэдээлснээр Киев мужаас нэг шөнийн дотор 1000 гаруй украинчуудыг нүүлгэн шилжүүлж, автобус, автомашинд суулган гаргажээ.
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнөөдөр /2022.03.18/ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй утсаар ярихдаа Оросыг барууны хориг арга хэмжээнээс аврах юм бол Хятад улс “маш их хариуцлага” хүлээлгэх болно гэж анхааруулах төлөвтэй байна.