Украины Киев, Львов хотууд руу Оросын цэргүүд халдсан хэвээр байна

Украины Киев, Львов хотууд руу Оросын цэргүүд халдсан хэвээр байна

Баасан гараг /2022.03.18/-ийн өглөө Оросын пуужингууд Украины баруун бүсэд байх Львов дахь нисэх онгоц засварладаг үйлдвэрийг оносон гэж хотын дарга А.Садовый мэдэгджээ. Мөн өнөөдөр өглөө Киев хотоос хойд хэсэгт байрлах орон сууцны хороолол руу Оросын арми халдсан гэж хотын зөвлөл мэдээлжээ. Харин дээрх хоёр халдлагын улмаас хүний амь хохирсон, хэдий хэмжээний байшин барилга сүйдсэн талаарх мэдээлэл тодорхойгүй байна.

Эх сурвалж: CNN