Харьковт гал унтрааж байсан онцгой байдлын алба хаагч их бууны суманд өртөж нас барсан гэж Украины тал мэдэгджээ

Харьковт гал унтрааж байсан онцгой байдлын алба хаагч их бууны суманд өртөж нас барсан гэж Украины тал мэдэгджээ

Дэлбэрэлтийн улмаас үүссэн галыг унтрааж байсан гал сөнөөгч Оросын армийн их бууны суманд өртөж амиа алдсан гэж Украины талаас мэдээллээ. Амиа алдсан алба хаагч Харьков хотын худалдааны төвд гарсан галыг унтраахаар ажиллаж байжээ. Гэвч энэ үеэр Оросын арми их буугаар довтолж, хоёр алба хаагч шархадсаны нэг нь нас барсан хэмээн албаныхан мэдээлжээ.

Эх сурвалж: CNN