ВИДЕО: "Гэмшил" нэртэй баавгайн бамбарууш зохиомол үүрэндээ ичээд, сэржээ

ВИДЕО: "Гэмшил" нэртэй баавгайн бамбарууш зохиомол үүрэндээ ичээд, сэржээ

Байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсны аав байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх эхээсээ өнчирч хоцорсон гурван бамбаруушийг тэжээж, тэдний ээжийнх нь оронд ээж болж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Тэгвэл Дошин хар, Номхон бор, Гэмшил гэх нэртэй гурван бамбаруушны Гэмшил нь зохиомол үүрэндээ ичжээ. 

Тодруулбал, Гэмшил гэх бамбарууш Цагаан сарын өмнөөс үүрнээсээ гарч ирэхээ больсон бөгөөд энэ сарын эхэнд үүрнээсээ гарч ирсэн байна. Тиймээс байгаль хамгаалагчид түүнийг зохиомол үүрэндээ ичсэн хэмээн үзэж байгаа аж. Энэ талаар Улаан тайгын хамгаалалтын захиргааны дарга, байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх "Гэмшил сар орчим ичсэн учир өдгөө нойрмог, бие нь сулавтар байгаа. Тиймээс бид өндөг чанаж өгч, молоко уулгаж байна. Ингэвэл илүү хурдан тэнхэрдэг гэж судлаач зөвлөсөн" гэлээ. 

ВИДЕО: