Энэ лхагва гарагт БНСУ-ын эрх баригчдын зүгээс “Хойд Солонгосын дэглэм баллистик ангиллын пуужин туршсан нь амжилтгүй болсон” талаар мэдээлжээ.
Тодруулбал, Хойд Солонгосын төв Пёньян хотын Сунан дүүргээс пуужин харвасан ч тэр дороо дэлбэрч пуужингийн хэсгүүд суурьшлын бүсэд буцаж унаж бүтэлгүйтсэн байна. Энэ талаар БНСУ-ын Сөүл хотын Сэжон Хүрээлэнгийн судлаач Чон Сён Чан хэлэхдээ, “Хойд Солонгос өөрийн удирдагчийн аугаа амжилтын талаар үлгэр домог мэт мэдээлдэг. Харин алдаа дутагдлаа тас нуудаг уламжлалтай” гэсэн байна.
Эх сурвалж: REUTERS